• Зурхай

“Адтай жаалууд” үргэлжилнэ

2011 оны 11 сарын 24

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр бага, дунд насны хүүхдүүдэд зориулсан “Адтай жаалууд-2” телевизийн олон ангит киноны үргэлжлэл болох 45 ангит бүтээл нээлтээ хийх гэж буй талаар мэдээлэл хийлээ. Эл хүүхдийн олон ангит кино өнгөрсөн жил эхний 45 ангиа үзэгчдийн хүртээл болсон юм. Харин  энэ удаа түүний үргэлжлэл болгон “Адтай жаалууд-2” киног бүтээсэн ба энэ сарын 28-нд Улсын филармонид нээлтээ хийх аж. “Сүүлийн үед хүүхдийн гэх тодотголтой уран бүтээл хомс төрөх болсноос үүдэн хүүхэд багачуудын хүсэлтээр эл бүтээлийг үргэлжлүүлэн хийхээр болсон” хэмээн кино багийнхан хэлж байлаа. Энэхүү киноны гол дүрд “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгчид дахин тогложээ. Хамгийн сонирхолтой нь, кинонд тоглосон авьяаслаг багачууд өөрсдөө киноны найруулга, эвлүүлэг гээд бүх зүйлд хамтран ажилласан юм байна.  
А.Зул


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна