Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлэг хүлээсэн саналын томъёоллоор санал хураалгаж буй юм. Тухайлбал, гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдээс санал авах журмыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд хамтран гаргана гэснийг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн энэхүү төслийн 20.11 дэх хэсгийг нягтлан шалгаж, тухайн хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах өдрөөс 25 –аас доошгүй хоногийн өмнө гаргаж, хоёр хувь үйлдэнэ гэснийг хасахаар санал гаргасныг УИХ-ын гишүүд дэмжлээ.  Түүнчлэн төслийн 22 дугаар зүйл сонгогчийн бүртгэлийн талаарх гомдлыг шийдвэрлэх журамд заасан хэд, хэдэн заалтыг дэмжлээ. Тодруулбал, 22.1 сонгогч өөрийн болон гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал энэ тухай сонгогч өөрийн тухай болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо сум, дүүргийн Иргэний бүртгэл хариуцсан ажилтан санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэснийг дэмжлээ.  Мөн төслийн 22.2 Сум,  дүүргийн Иргэний бүртгэл хариуцсан ажилтан энэ хуулийн 22. 1-д заасны дагуу гомдол хүлээн авсан бол тухайн гомдол гаргасан иргэний талаар Иргэний бүртгэл мэдээллийн сангаас хайлт хийж, тодорхойлон баталгаа гаргах ба тухайн баталгааг үндэслэн сонгогчийн мэдээллийг хэсгийн хорооны дэргэд ажиллах Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гурав хоногийн дотор сонгогчдын нэрсийн жагсалтад өөрчлөлт оруулна гэсэн нь гишүүдээс дэмжлэг хүлээлээ.
Мөн Төслийн 22.23. энэ хуулийн 21.1, 22.2-т зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.

Төслийн 22.4 санал авах өдөр энэ хуулийн 22.1, 22.2-т заасан ажиллагааг хийхийг хориглоно гэж байнгын хорооноос санал оруулсныг тус бүр дэмжлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгах ажиллагаа үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунгаад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж