Э.Батшугарыг АТГ-т шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

Э.Батшугарыг АТГ-т шалгаж эхэлжээ

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс дуудаж, тайлбар авсан гэх мэдээлэл гарч байсан.  Эх сурвалжийн мэдээллээр Э.Батшугарыг  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ.

Нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчиж, хувьдаа завшсан гэх хэрэгт Н.Энхбаярын шадар туслах асан Б.Тулгыг өнгөрсөн сарын 22-нд саатуулсан. Гэтэл уг хэрэгт түүний ах Б.Хуяг холбоотой байж болзошгүй  хэмээн үзсэн байна. Э.Батшугарынх  гэх "Ремиф" компанийг анх Б.Тулгын нэр дээр байгуулсан байдаг. Харин хожим нь уг компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар "Хар дун" гэдэг компанийг байгуулж, захирлаар нь Б.Тулгын ах Б.Хуяг ажиллаж байжээ. Энэ хугацаанд тэрбээр “Хар дун” компанийн нэр дээр "Өргөө" зочид буудлыг хууль зөрчиж авсан  байх магадлалтай аж.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж