Эмнэлгийн ээлтэй орчин бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн ээлтэй орчин бүрдүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн ээлтэй орчин бүрдүүлье” сэдэвт аян зарлаж байна. Энэ хүрээнд тус яамнаас сэргээн засах эмчилгээний чиг хандлага, бодлогыг олон нийтэд сурталчлах, салбар хороодын хамтын ажиллагааг сайжруулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөжээ.

Монгол Улсад 2011 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 108,071 иргэн байдаг аж. Энэ нь нийт хүн амын 3,1 хувийг эзэлж байгаа ба нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 44,7 хувь нь эмэгтэй, 16,1 хувь нь 19-өөс доош насны хүүхэд, залуус байдаг гэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудал дэлхийн улс оронд харилцан адилгүй төвшинд байдаг ба хөгжил буурай орнуудад тэдний эрх илүүтэй зөрчигддөг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа харуулж байна.

Х.Нарангэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж