Чингисийн тахилга болжээ

2012 оны 1 сарын 6

Сэтгүүлч:
Улаанбаатар

Монголчууд Чингис хааны хүй цөглөсөн өдрөөс эхлэн тахилга хийдэг уламжлалтай байсан байна. Өдгөө ор тас мартагдсан гэх энэхүү ёслолыг Монгол суу ухааны “Манукол” академи сэргээн, 2011 оны 12 сарын 24-ны өдөр Чингис хааны тахилгыг хийжээ. Тахилгад оролцсон олон түмэн их хаандаа зориулж идээ шүүс, торго дурдан өргөж төр, ард түмнээ даатгасан байна.



Энэ үеэр Монгол суу ухааны “Манукол” академийн ерөнхийлөгч судлаач, физикч, философич, доктор, Зулаагийн Бат-Отгон хэлэхдээ “Манай академийн болоод бидний хувьд 2007 оноос эхлэн энэ өдрийн үйл ажиллагааг Чингис хааны төрсөн өдөр тэр тусмаа бүр хүй цөглөсөн өдөр үздэг. Үүнийг монголчууд 2011 оны 12 сарын 23- ны Эрдэм шинжилгээний бага хурлаар хүлээн зөвшөөрлөө. Чингис хаан эхээс мэндлээд 3 хоногийн дараа хүй нь цөглөж, тэр хүй цөглөсөн өдрийн дараа Чингис хаантай болсноо Монголын ард түмэн тэмдэглэж нийт даяараа галаа тахихаас гадна хаанаа тахиж байсан ийм том уламжлалтай.  Энэ уламжлал 13-р зуунаас өнөөдрийг хүртэл алдагдаад байсан хэдий ч Өвөрмонголд, Халимагт хийгдсээр ирсэн байна. Харин Монголчууд энэ түүхээ мартсан. Тэгэхээр манай Монгол суу ухааны Манукол академиас Чингис хааныхаа хүй цөглөсөн өдөрт зориулсан энэ ний даяарын Чингис хаанаа тахих Чингисийн тахилга гэдгийг анх удаа албан ёсоор энэ жилээс эхэлж Монгол үндэстэндээ ний даяар нь тэмдэглүүлэх гэж байна” гэсэн юм. 

Энэ үйл ажиллагаанд 180 гаруй хүн оролцож, эх орон, ард түмэн, эцэг эх, элэг нэгтнүүдээ их хаандаа даатгаж, тэнгэр газар ард олноо холбосон их үйлийг хийцгээсэн байна.

Т.Маша
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*