МАХН, МҮАН есөн жилийн холбоо байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

МАХН, МҮАН есөн жилийн холбоо байгууллаа

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МҮАН бүгд хурлаа хийж, МАХН-тай удаан хугацааны улс төрийн холбоо байгуулахаар болж энэ даваа гаригт баталгаажуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тэр дагуу “Сүнжин гранд” буудалд өнөөдөр МАХН, МҮАН хамтран “Үндэсний эрх ашгаар засаглая” уриатай улс төрийн холбоо байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад МҮАН-ын дарга М.Энхсайхан, намын гишүүд дэмжигчдийн төлөөлөл, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар оролцжээ. Улс төрийн холбоо  нь УИХ-ын 2012 оны сонгууль төдийгүй ирээдүйд урт хугацаанд хамтран ажиллах чиглэлтэй байх юм.  Үүний зэрэгцээ нам бүр өөр өөрийн үзэл баримтлалаа хадгална. МАХН, МҮАН ирэх есөн жилийн хугацаанд хамтран ажиллахаар холбоог байгуулжээ. 

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж