Мал өнөтэй өвөлжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Мал өнөтэй өвөлжиж байна

Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ өвөл нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй, хүйтэвтэр байгаа боловч сум, баг, малчдын төвшинд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангасны үр дүнд 105 багийн 16,6 мянган малчин өрхөд 2,425,0 мянган малыг өнөтэй тарган өвөлжүүлж байна.

Энэ зун, өвлийн хувьд аймгийн нийт удирдах ажилтан, мал аж ахуйн мэрэгжилтнүүд, малчид иргэдийн идэвхи санаачилгаар мал аж ахуйн салбарт багагүй хөрөнгө зарцуулан ажилласан бөгөөд уйгагүй хөдөлмөрийн үр дүнд оны эхний малаа 99 хувиар онд оруулж 800 шахам мянган төл бойжуулан, урьд оныхоо мал сүргийг 400  гаруй мянган толгойгоор таван төрөл дээр нь өсгөсөн билээ. Мөн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгаас Баяд үүлдрийн хуц 90,  “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хүрээнд Баруунбаян-Улаан суманд Баяд үүлдрийн хуц 60, өлгийн улаан омгийн ухна 40, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ”Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шимийн төвшин, удамшлын чанарыг сайжруулах иновацийн төсөл”-ийг хэрэгжүүлж, Архангай аймгаас 50 сарлагийн бух, Хэнтий аймгаас 240 барга омгийн хуц тус тус худалдан авч, малчдын захиалгаар нийлүүлсэн нь аймгийн мал сүргийн чанарыг сайжруулахад тодорхой хувь нэмэр болоод байна.

Б.Чимэглэн

“Таны элч” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж