• Зурхай

Шагайн харвааны бүсийн аварга тодорлоо

2012 оны 1 сарын 27

Сэтгүүлч:
Говь-Алтай
Баруун бүсийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн Говь-Алтай аймгийн Алтайд хоёр хоног болж өндөрлөлөө. Уг тэмцээнийг Монгол Улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн Л.Баавгайн нэрэмжит болгон Говь-Алтай аймгийн Шагайн товчоо зохион байгууллаа. Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн 13 багийн 150 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж, багийн болон цуваа харвааны аваргууд тодорлоо. Монголын шагайн холбооны нарийн бичгийн дарга, Улсын үлэмж мэргэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Басхүү ерөнхий шүүгчээр ажиллаа. Уг тэмцээнд Улсын үлэмж мэргэн хоёр, Улсын гарамгай мэргэн нэг, Уүлсын дэд мэргэн хоёр, аймгийн гоц мэргэн 13, амйгийн мэргэн гурав, дэд мэргэн нэг, хүндэт харваач 10 оролцсоны дотроос хамгийн өндөр настай нь Завхан харваач 75 настай Г.Цэрэн байсан бол хамгийн залуу нь Говь-Алтай аймгийн харваач 15 настай Б.Мягмарсүрэн, Ш.Буджав нар байлаа. Баруун бүсийн аварга багаар Баянхонгор аймгийн багууд эхний хоёр байрыг эзлэн Говь-Алтай аймгийн баг гуравт оржээ. Харин цуваа харвааны ахмад насны ангилалд Баянхонгорын харваач Д.Халтар, насанд хүрэгчдийн ангилалд Баняхонгорын харваач Б.Энхбат, хүүхдийн ангилалд Говь-Алтай аймгийн харваач С.Пүэвжаргал нар тус тус аваргаар шалгарчээ.

А.Зул
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна