Buffett Goldman Sachs-ыг өмгөөллөө

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Buffett Goldman Sachs-ыг өмгөөллөө

“Berkshire Hathaway Inc” компаний захирал, алдарт тэрбумтан, хөрөнгө оруулагч Warren Buffett моргейжын арилжаа хийсэн үйлчлүүлэгчид нь алдагдалд орсны төлөө “Goldman Sachs”-ыг буруутгах хэрэггүй гэж ярьсныг “Bloomberg” дамжууллаа. Өнгөрсөн сард АНУ-ын Хувьцаа, биржийн комиссын шүүхэд өгсөн “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банкны ард тэр зогсож дэмжих болно. “Goldman Sachs” компаний оронд хэн ч байсан алдагдалд орох байсан. 2007 онд хөрөнгө оруулалтын бондууд арилжаалагдаж байх үед тун удахгүй хаусны зах зээл хямралд орох гэж байна гэдгийг хэн ч харж чадахгүй байсан гэж тэр ярьсан.

“Berkshire”-ын ерөнхий гүйцэтгэх захирал Buffett 2008 онд “Goldman Sachs”–д таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус банкыг эрсдлийн менежмент сайн хийдэг гэж магтаж байсан юм. “Goldman Sachs”-ын сонгосон хувьцааны багцын хүүнээс “Berkshire” компани жилд 500 сая ам.долларын орлого олдог. “Хэрвээ энэ асуудал илүү нухацтай болж ирэх юм бол би энэ асуудлыг сөхөж үзэх болно” гэж тэр ярьсан. Дөрөвдүгээр сарын 27-нд болсон Сенатын дэд хорооны сонсгол дээр сенатор Carl Levin “Goldman Sachs” банкыг ашиг сонирхлын зөрчилтэй бонд арилжаалж, бусдын алдагдлаас ашиг олсон гэж буруутгасан. “Berkshire” компани “Goldman Sachs”-тай 40 гаруй жил хамтарч ажилласан туршлагатай. Тиймээс тус банк хөрөнгө оруулалтын талаар ямар зөвлөгөө өгдөгийг сайн мэднэ. “Бид бол өөрсдөө өөрсдийнхөө шийдвэр гаргадаг бизнест байна. Бидний шийдийг тэд өмнөөс маань гаргадаггүй” гэж Warren Buffett ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж