Oregon Scientific хүүхдэд зориулсан таблет гаргана

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Oregon Scientific хүүхдэд зориулсан таблет гаргана

Хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүн бол таблет. Таблетын борлуулалт өнгөрсөн жилээс эрс өсч буйтай холбогдуулан ихэнх брэндүүд таблетын зах зээлд хөл тавьж эхлээд буй. Тэдний жишгээр Oregon Scientific компани хүүхдэд зориулсан таблет бүтээжээ.

Meep нэртэй энэхүү таблет нь 7 инчийн дэлгэцтэй, функцууд нь хэрэглэхэд хялбар, интернэтээс хайлт хийх боломжтой. Гэхдээ интернэтээс хайлт хийх, тоглоом тоглох зэрэг үйлдлүүдэд эцэг эхийн хяналт тавих боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай аж.

Компанийн мэдэгдэж буйгаар энэхүү таблетыг энэ долоо хоногт худалдаанд гаргах ба үнийг нь хараахан зарлаагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж