Дэлхийн брэнд ”Монмилк” Монголд ирлээ

2012 оны 2 сарын 16

Монмилк компанийн бүтээгдэхүүн Гонконг, Макао, Сингапурын давхар давхар чанарын шалгалтыг амжилттай даван туулсаны дараа Монгол улсын зах зээлд дахин орж ирлээ. Ингэснээр Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрүүдээс тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах бүрэн боломжтой болж байгаа юм. Энэ оны дөрвөн сард Монмилк компанийн өөр нэгэн нэрийн бүтээгдэхүүн болох кальцийн өндөр агууламжтай тослог багатай сүүг монголын зах зээлд борлуулахаар төлөвлөж байна.

Монгол улсын мэргэжлийн хяналтын байгууллага гадаадаас оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд нарийн хяналт шалгалт хийдэг. Монмилкийн бүтээгдэхүүн үйлдвэрийн дотоод хяналт шалгалтын дамжлагаар өнгөрч, Өвөрмонголын хилийн чанарын хяналтын лабораторийн шинжилгээнд хамрагдсаны дараа Улаанбаатар луу ачигддаг. Тэнд хүрсэн хойно бас “Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар”-ын лабораторийн шинжилгээнд давхар хамрагддаг. Энэ олон шат дамжлага бүхий чанарын шинжилгээнд тэнцсэн тул хэрэглэгчдийн хувьд аюулгүй найдвартай бүтээгдэхүүн болох нь ойлгомжтой. Дээр өгүүлсэнчлэн Гонконг, Макао, Сингапурын зах зээл дээр ч мөн адил жишгээр олон шатны чанарын хяналтанд хамрагддаг байна.

Сүүлийн жилүүдэд тус компани үйлдвэрлэлээ бэлчээрт аль болохуйц ойрхон байршуулж, чанарын хяналтын тогтолцоог улам бүр боловсронгуй болгож байгаа учраас өргөн олон хэрэглэгчид Монмилкийн бүтээгдэхүүнд улам ч итгэлтэй болсоор байна. Тиймээс ч тус компанийн шингэн сүүний борлуулалтын хэмжээ сүүлийн таван жил дараалан дэлхийн хэмжээнд толгой цохиж байгаа билээ.

Монгол улсын эдийн засгийн сүүлийн хэдэн жилийн хурдацтай хөгжлийг дагаад гадаадын томоохон брэнд бүтээгдэхүүнүүд тус улсын зах зээлд өргөн нэвтэрсээр байгаа. Харин Монмилкийн тухайд урьд өмнө нь Монголд зарагдаж байсан гэдэг утгаараа хэрэглэгчдийн хувьд сайн танил юм. Монмилкийн бүтээгдэхүүнүүд тухайн үед борлууллагдаж байхдаа “Хамгийн шилдэг борлуулалттай импортын бүтээгдэхүүн”, “2008 оны Бээжингийн олимпид оролцох Монголын баг тамирчдын хэрэглэдэг сүү” зэрэг өргөмжлөлийг хүртсэн нь хэрэглэгчдийн зүгээс олгосон өндөр нэр хүндийн баталгаа юм. Бусад улс орнуудаас ч мөн өөрцгүй олон шагнал өргөмжлөл хүртэж байсан. Тухайлбал “Гонконгийн супермаркетуудад хамгийн сайн зарагддаг арван бүтээгдэхүүний нэг” хэмээх өргөмжлөл болон бусад шагналыг хүртэж байсан бол Сингапурын зах зээл дээр “Хамгийн эрүүл хүнсний брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарч байжээ. Тэгвэл 2005 онд Филиппиний зах зээлд хамгийн түргэн танигдсан бүтээгдэхүүн гэсэн өргөмжлөлийг мөн хүртэж байлаа. 2010 онд Голландын “Хамтын Ажиллагааны Банк”-аас тус группийг дэлхийн хамгийн том сүү үйлдвэрлэгч 16 компанийн нэгээр шалгаруулан холбогдох өргөмжлөлийг олгосон нь Монмилк хэмээх брэнд олон улсын тавцанд өндөр нэр хүндтэй байгаагийн тод илэрхийлэл болж байна.






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна