Хотын дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Хотын дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарлаа

Монголын Хотуудын холбоо, Нутгийн удирдлагын холбооноос “Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг хоёр жил тутамд шалгаруулдаг удамжлалтай. Өнөө жил Монгол Улсад нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд дөрөв дэх удаагийн шилдэг удирдагч шалгаруулах ёслол өчигдөр болсон байна. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгон төлөвлшүүлж хөгжүүлэх, үйл ажиллагааг чанаржуулан сайжруулах, иргэн хүн ажиллаж амьдрах орчныг зөв бүрдүүлж, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх зэрэг бүхий л ажлаа иргэдийн оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй явуулах талаар олон жил идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа нь үнэлж, Төв аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдаш нарын есөн хүнийг “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгаруулж, өргөмжилсөн байна.

Мөн хот орчноо шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн хөгжүүлэх, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг орон нутагтаа өрнүүлэн хэрэгжүүлэх, оршин суугчдын ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хотын үзэмжийг нэмэгдүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Ч.Цэндсүрэн, Дорнод аймгийн Чойбалсан хотын Захирагч бөгөөд сумын Засаг дарга Ж.Энхцэцэг нарын таван хүнийг шилдэг удирдагчаар шалгаруулжээ.

Түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, иргэд олон нийтийн санал бодолд тулгуурлан хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлох, түүнээ хэрэгжүүлж үр дүнд хүргэх талаар идэвх санаачилгатай ажилласан Ховд аймгийн Дуут сумын ИТХ-ын дарга Х.Мөнхтуяа, Төв аймгийн Эрдэнэ сант сумын ИТХ-ын дарга Т.Мөнхзориг нарын 5 хүнийг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын шилдэг” ажилтнаар шалгаруулж шагнасан байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж