Орон нутгийн шилдэг удирдагч нар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Орон нутгийн шилдэг удирдагч нар шалгарлаа

Монголын Хотуудын холбоо, Нутгийн удирдлагын холбооноос “Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулсан байна. Ингэхдээ нутгийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах ,нутгийн иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэн олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлж, Төв аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал, Дархан–Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчин, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдаш нарын есөн хүнийг “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгаруулж, өргөмжиллөө.Түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, иргэд олон нийтийн санал бодолд тулгуурлан идэвх санаачилгатай ажилласан Ховд аймгийн Дуут сумын ИТХ-ын дарга Х.Мөнхтуяа, Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ-ын дарга Т.Мөнхзориг нарыг  шилдэг ажилтнаартус тус шалгаруулжээ. Мөн энэ жил нутгийн удирдлагийн тогтолцоо үүсэж хөгжсөний 20 жилийн ой тохиож байгаа юм байна.

                                                                                                                         Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж