Зургадугаар сарын 29-нд сонгуульдах уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 29-нд сонгуульдах уу?

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө товлон зарлах ёстой. Тиймээс энэ асуудлыг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ жилийн сонгуулийн нэг онцлог бол амралтын бус ажлын нэг өдрийг амралтын болгон санал өгүүлэх юм.

Сонгуулийн хуулийг батлах үеэр зургадугаар сарын сүүлийн нэг ажлын өдрийг амралтын болгон санал хураана гэсэн. Тэгвэл зургадугаар сарын 27-ны лхагва гариг хэмээн урьдчилан төлөвлөж байснаа 29-ний баасан гаригийг сонгуулийн өдөр болгохоор СЕХ-ныхон аман байдлаар ярилцсан сурагтай байна. Сонгуулийг хэзээ хийх, зургадугаар сарын 29-нд санал хураах эсэхийг УИХ-ын хаврын чуулганаар шийднэ. Харин үүнэс шалтгаалж долдугаар сарын 1-ний ням гаригийг ажлын өдөр болгон шилжүүлж магадгүй байгаа аж.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж