4400 орчим хүүхэд “Хязгааргүй мөрөөдөл” төсөлд шинээр нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

4400 орчим хүүхэд “Хязгааргүй мөрөөдөл” төсөлд шинээр нэгдлээ

Худалдаа, хөгжлийн банк хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай үргэлжлүүлсээр байна. Энэхүү хүүхдэд чиглэсэн цогц төслийн хүрээнд нярайн эндэгдлийн бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хамгаалах, сурагч хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх гэх мэт ажлууд нь үр дүнгээрээ сайшаагдан амжилттай хэрэгжсээр байна.

Төслийн хүрээнд нийт 42 сургуулийн 71,500 орчим сурагч хүүхдүүд, 2100 орчим багш сурган хүмүүжүүлэгчдийн боловсрол мэдлэгт бодит хувь нэмрээ оруулаад байна. 2020 оны хичээлийн шинэ жилийг угтан 62-р сургуулийн хүсэлтийн дагуу номын санг тохижуулан номын фондыг баяжуулж, хэрэгтэй тоног төхөөрөмжийн хамтаар сургуулийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Нээлтийн арга хэмжээний үеэр МУСТА, нийслэлийн хүндэт иргэн Н. Баасандорж буюу бидний эчнээ танил болсон “Дээлтэй өвөө” урилгаар ирж номтой нөхөрлөхийн ач тус, үр өгөөж, үнэ цэний талаар лекц уншсанаараа онцлог байлаа.

Мөн сургуулийн захирал хатагтай Сарантуяа арга хэмжээг нээж үг хэлэхдээ Улсын хэмжээнд 300-н номын санг тохижуулах эрхэм зорилготой энэхүү төслийн 2020 оны нээлтийн арга хэмжээ 62-р сургуулиар эхэлж байгаад талархсанаа илэрхийлж, нийт 4400 гаруй сурагч, 200 орчим багш ажилтнуудын мэдлэг боловсролд үр дүнгээ өгөх хөтөлбөр болсныг онцолж байлаа.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж