"600 автобус бүгд ирсэн ч жолооч хүрэлцэхгүй хэвээр байна"

"600 автобус бүгд ирсэн ч жолооч хүрэлцэхгүй хэвээр байна"

"600 автобус бүгд ирсэн ч жолооч хүрэлцэхгүй хэвээр байна"

Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, түгжрэлийг бууруулахаар үе шаттай ажиллах талаар нийслэлээс мэдэгдсэн. Тодруулбал, энэ онд шинээр 600 автобус авч, үйлчилгээнд гаргах юм. Тэгвэл бүх автобус хотод ирж, үйлчилгээнд гарсан талаар тодрууллаа.

600 шинэ автобус үйлчилгээнд бүрэн гарснаар чиглэлийн хөдөлгөөнд хүлээгдэл үүсэх нь багасч, хүмүүс автобусаар бухимдалгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ.

Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд автобус нэмж авсан нь төдийлөн үр дүнгүй байгааг иргэд шүүмжилж байна. Нийслэлээс өгч байгаа мэдээллээр, 600 шинэ автобус Улаанбаатарт бүгд ирсэн. Автобусны жолоочийн хүрэлцээ муу байгаагаас бүгд хөдөлгөөнд орохгүй байгаа гэв.

Нийтийн тээврийн салбар жолоочийн нөөц дутагдалтай байгаа тул дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй В, С ангилалтай иргэдийг Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд бүртгэн, мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн байна. Шинээр худалдан авсан автобусуудыг бүрэн үйлчилгээнд үйлчилгээнд гаргахын тулд эхлээд эзэнжүүлнэ. Дараагаар нь бүртгэлжүүлж, нийтийн тээврийн компаниудтай эргэн төлөлтөө тохирч, төлбөрийн картны систем суулгаж гаргах аж.

ЖОЛООЧИЙН ЦАЛИНГ 3,5 САЯ ТӨГРӨГ БОЛГОХ ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ

Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй байгаа В, С ангилалтай иргэдийг хоёрдугаар сарын 5-наас бүртгэж, Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд үнэ төлбөргүй суулгахаар болсон. Үүнтэй холбоотой зардлыг нийслэлийн Нийтийн тээврийн батлагдсан төсвөөс гаргах юм. Цалин 3,5 сая төгрөг болно. Хоёр ээлжээр өдөрт 8-9 цаг ажиллах аж.

Гэхдээ одоогоор автобусны жолоочийн цалинг 3,5 сая төгрөг болгох шийдвэр албажаагүй байна.

Цалинг НИТХ-аар төсвийн тодотгол орж, машин цагийн журамд өөрчлөлт оруулна. Тэгэхээр жолооч одоо байгаагаас гурав дахин их хэрэгтэй байгаа нь гол асуудал болохыг нийтийн тээврийн газраас мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-22 202.9.40.48

Олдож л таарна. Бүү шантар. Шинэ залуус сурга. Жолооч олдохгүй бол баярладаг хэсэг байгаад харамсч байна.

Avatar

Зочин 2024-02-22 59.153.114.139

нямбаа автобусаа өөрөө явчихна гэж бодсон байх оруулж ирж л байвал явах явахгүй нь хамаагүй саалиа бэлдэхээр саваа бэлд гэж маш үнэн үг байдаг юм шүү дүү хүү

Avatar

Нэргүй 2024-02-22 203.217.139.241

Ireeguie, hudlaa yarih gj… Tegeed naad chigleluudee huuchnaar ni bolgo. Achaalal ihtei baidag chigleldee autobus nemej, bogino ergelt bas nemne l biz, tehgui odoo ene baigaa unen butehgui. Yamar mal ni hiisiin bgan

Avatar

Нэргүй 2024-02-22 202.131.225.53

ажиллах хүчний хомсдолд орчихоод байхад л ажиллах хүчин гаргана солонгос явуулна гэдэг бодлого барьдаг дарга нарыг ойлгохгүй байгаан

Avatar

Нэргүй 2024-02-22 103.212.118.118

мартсанаас метроны жолооны курс нээгдсэн үү, цалин хэд вэ. атуусны х***а жолооч авчираад бариулчихаа

Avatar

Нэргүй 2024-02-22 202.21.108.7

Худлаа амны зоргоороо ярьдаг улс төрчдөө зайлуулья

Avatar

Нэргүй 2024-02-22 202.126.89.3

Ochihoor 45 nas hyrtel surgana, 46 tai bol zailaa gd bgam chine

Avatar

Нэргүй 2024-02-22 38.42.106.107

Ирээгүй бхөө

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.176.103

Яачихсан улс вэ бид нар чинь

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.182.162

Мэдээж жолооч хийх хүн олдохгүй ш дээ. Төр засаг ард олныг малаас дор үзсэн. Ажил муу байгаа учир дүн тавьсан. Ийм цалингаар дэлхийн хамгийн ядуу хүн ч ирж ажиллахгүй!!!! Тэтгэвэрийн насныхан амьдын тамд байгаа!!! Засгийн газрын төрийн ажил нэг л бишээ.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.191.138

хотын маань замын гэрэлтүүлэг тийм ч сайн бус, захын хороолол руу бол бүүр ч тааруухан, цаг улиралтайгаа тааруулан асаах хугацааг нь ч сайтар тохируулаагүй байдаг, дээр нь тас хар өнгийн том оврийн автобус байхаар үзэгдэх байдалд шууд нөлөөлж байгаа шүү.

Avatar

оркууд 2024-02-22 139.5.219.165

Хонх нь дуугархаар дамар нь таг…

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.191.138

шинэ автобусны хар өнгө нь оройн цагаар сайн тодорч харагдахгүйн улмаас осол гэмтэл гарахад нөлөөлөхөөр байна шүү, хол ойрын хараа муудсан 50 наснаас дээш зарим хүмүүст бол үзэгдэх ч үгүй байна билээ, анхаарна биз ээ

Avatar

Нэргүй 2024-02-22 202.55.188.101

ёстой үнэн автобусны өнгө тод бх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж