Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур орчны шинжилгээний газраас танилцууллаа.
ЦУОШГ-ын орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.ЖАРГАЛАН:
-Ирэх сард монгол орны баруун аймгийн нутгаар болон Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард ордог олон жилийн дундаж үзүүлэлт нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн