1,091,107 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

1,091,107 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн  194,187,743 төгрөгийн үнийн дүн бүхий 1,091,107 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хувьцаат компанийн ханш тогтвортой байсан байна. Үүнээс  "Улсын их дэлгүүр" ХК (UID +11.80%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +11.76%) болон "Ремикон" ХК (RMC +7.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -15.00%), "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.78%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN -10.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,502 ширхэг нэгж эрхийг 10,679,080 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 39 ширхэг үнэт цаасыг 9,524,860.6 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 2.24 хувиар өсөж, 34011.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,943,189,250,860 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж