115 дугаар цэцэрлэг “Ногоон бэрс”-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

115 дугаар цэцэрлэг “Ногоон бэрс”-тэй боллоо

115 дугаар цэцэрлэг “Ногоон бэрс”-тэй боллоо

УИХ-ын гишүүн, Монгол Улсын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Саранчимэг өнөөдөр /2019-11-06/  Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачуудыг оюуны спортоор хичээллэх боломж бүрдүүлэх зорилгоор “Ногоон бэрс” шатрын клубийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын шатрын холбооны удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцов. Тэрбээр шатрын спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор  “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн. Одоогоор тус хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн  2000 гаруй өрхийг шатаржуулж, гурван сургууль, зургаан цэцэрлэгийг  “Ногоон бэрс” клубтэй болгожээ.

Өмнө нь Баянзүрх дүүргийн 97, 111, 137 сургууль болон 128, 201, 146, 213 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клубээ нээсэн. Ийнхүү тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд “Ногоон бэрс” шатрын клубээ нээн сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд шатраар хичээллэх боломжийг бүрдүүлж,  анги танхимыг бүрэн тохижуулж өгсөн юм.  Цаашлаад жил бүрийн хавар, намрын улиралд өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангиллаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг. Мөн Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэг 2020 онд Герман улсын хөрөнгө оруулалтаар 400 сая төгрөгийн иж бүрэн засвар хийгдэхээр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж