33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, нийт  33 байршилд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм. Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж буй. Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар аюулгүй байдалд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,  Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Татварын хэлтэс хамтран байнгын хяналт тавьж байна.

Э. Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бүтэхгүй2 та нар 2023-04-29 66.181.161.176

нөөцийн яс авж ханалаа одоо махаа авяа

Avatar

Нэргүй 2023-04-29 103.26.194.55

bairshil bhgui iim medee baigaad hend heregtei?

Avatar

Нэргүй 2023-04-29 202.126.90.126

БЗД хаагуур зараад байна ченжүүд аваад ард түмэнд хүртэхгүй байна талон тараана ченжүүд олуулаа очоод авч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж