61 байрны 11 блокоос 23,8 тонн усыг бүрэн сорууллаа

61 байрны 11 блокоос 23,8 тонн усыг бүрэн сорууллаа

61 байрны 11 блокоос 23,8 тонн усыг бүрэн сорууллаа

Сэлбэ голын зүүн тал, Баянзүрх дүүрэгт 61 блок барилгын B1 давхар 101, 313 шоо метр буюу 101.3 тонн усанд автаж, дүүрсэн байсан. Үүнийг алба хаагчид шуурхай ажиллаж соруулж байгааг Нийслэлийн захирагчийн албанаас мэдээллээ.

Долдугаар сарын 8-ны 22:00 цагийн байдлаар үүнээс 11 блок барилгын 23.8 тонн усыг бүрэн соруулж дууссан байна.

Одоогийн байдлаар нийт 50 барилгын 77.5 тонн усны 60 хувь буюу 46.5 тонн усыг соруулжээ.

Өнөөдөр Буянгийн зам, Сэлбэ гол орчмын цэвэрлэгээ бүрэн дуусч, 800 гаруй тонн лаг, шаврыг ачиж тээвэрлэсэн байна. Харин хотын хэмжээнд нийт 1100 гаруй тонн лаг, шаврыг цэвэрлэжээ.

ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН БУУРЧ БАЙНА

Туул голын усны түвшин болж 263 см болж буурсан байна. Тодруулбал, туул голын усны түвшин 1966 оны үерийн түвшинд буюу 311 см-т хүрээд байсан. Тэгвэл 7-ны 20:00 цагийн байдлаар 263 см болж буурсан байна. Усны түвшнээс харвал:

• 02:00 цагт 301 см
• 04:00 цагт 308 см
• 06:00 цагт 311 см буюу үерийн аюултай түвшинг 51 см давсан бол
• 08:00 цагт 308 см
• 18:00 цагт 270 см
• 20:00 цагийн байдлаар 263 см болж буурчээ.

Хэдий тийм боловч усны түвшин нэмэгдэж болзошгүй тул Туул голын орчим амьдарч байгаа иргэдийг анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-09 202.9.40.203

Энд амьдарч байгаа хүмүүс яасан их тав тух алдаж, сэтгэл санаа тавгүйтэж байгаа, хичнээн хохиролтой байгаа гэж бодож байна, Гэр орны амгалан тайван байдал, амрах, гэрэл цахилгаан, ундуй сундуй……………………… Гай тарьсан балагтнууд үүнийг юу гэж бодож байна, Мөнгөө арвижуулсан болоо гэж бодож байгаа байх даа, Эргэж буух дэнс, үйлийн үрээ яаж барна

Avatar

Нэргүй 2023-07-09 202.126.90.107

Dusaagui bgaa shdee. Manai liftnii us kheveeree

Avatar

Нэргүй 2023-07-09 202.126.90.107

Dusaagui bgaa shdee. Manai liftnii us kheveeree.

Avatar

Нэргүй 2023-07-09 213.87.132.39

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж