“Кармен” дуурийг дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

“Кармен” дуурийг дахин тоглоно

Халуун цуст цыган бүсгүй “Кармен”-тай ирэх бямба гаригт танилцаарай. Учир нь энэ сарын 17-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Ж.Бизегийн “Кармен” дуурийг дахин тоглох гэж байна. “Кармен” дуурийн анх 1984 оны дөрөвдүгээр сарын 5-нд УДБЭТ-ын уран бүтээлчид тоглож байсан юм.

Өдгөө 27 дахь жилдээ тоглож “Кармен” дуурийг найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажилласан байна. Энэ удаагийн “Кармен” дуурьд Дон Хозед Гавьяат жүжигчин Б.Дамдинсүрэн, Данкайрод Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, Ремендадод Г.Шижирболд, Цунигад Б.Алтанхуяг, Моөалес Соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, Микаэла Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Мерседес М.Дариймаа, Фраскитад Д.Туяа нар тоглох юм. Харин Кармен бүсгүйд хэн тоглох бол?

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж