95 мянган оюутны мэдээлэл баталгаажсан байна

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

95 мянган оюутны мэдээлэл баталгаажсан байна

Их, дээд сургуулийн оюутнуудад "Хүний хөгжил сан"-гаас 500 мянган төгрөгийн тэтгэлэгийг хоёр жилийн өмнөөс  олгож эхэлсэн. Энэ хичээлийн жилд өдөр, орой, эчнээ ангид суралцаж буй 170 мянга гаруй оюутанд тэтгэлгийг олгохоор болсон.    Одоогийн байдлаар 95 мянга орчим оюутаны мэдээлэл бүрэн баталгаажаад байгаа гэнэ.

Учир нь оюутнууд хүний хөгжил сангийн 491960 төгрөгийн тэтгэлэг авахыг хүссэн өргөдлөө одоо болтол өгөөгүй, зарим оюутаны мэдээлэл баталгаажаагүйгээс шалтгаалан  их, дээд сургуулиудад санхүүжилт нь хийгдээгүй байгаа аж. Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд оршин сууж буй харъяа газрын хороо тухайн оюутны мэдээллийг Сургалтын төрийн сангийн мэдээлэх учиртай аж.

Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд албан ёсны бүртгэлтэй хороондоо хүсэлт бүхий өргөдлөө өгөөгүй байгаа аж. Хэрэв өргөдлөө өгсөн тохиолдолд хагас сарын дотор асуудал нь шийдвэрлэгдэж байгаа ажээ.

   Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж