“Уолт Дисней” ахмад дайчдын төлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

“Уолт Дисней” ахмад дайчдын төлөө

Хилийн чанадад алба хаагаад эх орондоо эргэж ирсэн дайчдад туслах хөдөлгөөн өрнүүлснээ “Уолт Дисней” зарлалаа. Тэд дор хаяж 1000 дайчныг ирэх гурван жилд ажлын байраар хангах ажээ. Уг хөдөлгөөний нэр нь “Баатрууд энд ажиллаж байна”

Дайчдаас гадна ахмад дайчдыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус төрийн бус байгууллагуудыг мөн дэмжих гэнэ. “Армийн даалгавраар хилийн чандад алба хаагаад Америктаа буцаж ирсэн дайчдын хувьд жирийн иргэний амьдралд эргэн хөл тавих шилжилтийн үе тун амаргүй байдаг. Энэ эгзэгтэй үед хөл алдах, сэтгэлээр унах тохиолдол элбэг. Гэтэл тэд амь насаа золиослон бидний төлөө, эх орныхоо төлөө тэмцсэн. Тиймээс тэдэнд туслах хэрэгтэй” хэмээн “Уолт Дисней”-н Ерөнхийлөгч Роберт Игер ярив.

Дайчид “Уолт Дисней”-н харьяа “ESPN” телевиз, “Дисней – АВС” телевизийн групп, “Уолт Дисней” студиуд, “Дисней” паркууд болон амралтын газруудад ажиллах юм байна. Тус компани бусад ажил олгогчдыг дайчдад анхаарал хандуулахыг уриаллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж