Галзуу, боом өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Галзуу, боом өвчин гарчээ

Говь-Алтай аймгийн Цогт, Халиун, Цээл, Тонхил, Бугат, Төгрөг, Жаргалан, Шарга зэрэг 15 суманд сүүлийн таван жилд 54 хүн галзуу чоно, нохойд ноцуулсан байдаг ба он гарсаар Тонхил суманд нэг хүн галзуу чононд, Бугат суманд хоёр хүн галзуу нохойд ноцуулж, эмчлүүлсэн бол Бугат сумын төвд ямаа, Тахийн талд азарга галзуурч үхжээ. Мөн Бигэр суманд өнгөрсөн онд 7-11 дүгээр сард 1-4 үхэр боомоор хорогдсон бол энэ оны нэгдүгээр сард нэг үхэр, гуравдугаар сарын 6-нд нэг үхэр мөн л боомоор хорогдсон байна. Аймгийн  Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын хэлтсийн ажлын хэсгийнхэн Бигэр сумын тухайн бүс нутагт очиж ажиллаж байна хэмээн мэдээлсэн байна.

                                                                                                             Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж