О.Гүндэгмаа шинэ буутай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа шинэ буутай болжээ

Польшийн Гранпри тэмцээнд амжилттай оролцож, хошой мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй манай мэргэн буучид Польшид хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Энэ үеэр Германы “Вольтер” фирмээс гавьяат тамирчин О.Гүндэгмаад хоёр шинэ загварын гар буу бэлэглэжээ. Эхнийх нь 25 метрийн зайд буудах “SSP E” загварын электрон гохтой, мөнгөлөг өнгийн спорт буу аж. Харин хоёр дахь нь 10 метрт буудах алтлаг өнгийн хийн гар буу юм. Буугаа бэлэглэх үеэр “Вольтер” фирмийн төлөөлөгчид “Хийн гар бууг зөвхөн О.Гүндэгмаад зориулж хийсэн” хэмээн мэдэгдсэн байна.  

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж