Дамаскт ширүүн буудалцаан болов

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Дамаскт ширүүн буудалцаан болов

Сирийн нийслэл Дамаск хотод өнгөрсөн шөнө Сирийг чөлөөлөх босогчдын арми болон Башар ал-Асадад үнэнч цэргийнхний хооронд ширүүн буудалцаан болсон талаар ВВС мэдээлжээ. Дамаскийн төв дүүрэг ал-Меззид зэвсэгт мөргөлдөөн болж, их буугаар буудах чимээ болон тэсрэх бөмбөгний дэлбэрэлт сонстож байсан ажээ. Ал-Меззи дүүрэг нь Сирийн аюулгүйг хамгаалах албаны байгууллагууд оршдог, харуул хамгаалалттай газар олонтой юм. Өмнө нь Сирийг Францын колони байх үед энэ бүсэд цэргийн бааз байрладаг байжээ.

Сирийн сөрөг хүчний дайчин Амер ал-Садек ВВС агентлагт ал-Меззи дүүрэгт таван минутад дөрвөн дэлбэрэлт болсон гэж мэдээлсэн бөгөөд Дамаск хотын бусад дүүргүүдэд мөн дэлбэрэлт болсон хэмээжээ. Хойд бүсийн Алеппо дүүрэгт хүчтэй бөмбөг дэлбэрсэн бөгөөд наад зах нь хоёр хүн амь үрэгдэж, 30 хүн шархадсан байна. Хүний эрхийн ажиглалтын төвөөс сөрөг хүчнийхэн ялагдал хүлээсэн бөгөөд сөрөг хүчний гол хүн Мухаммед Саид Рассас баривчлагдсан гэж мэдээлсэн аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж