“Ламбугайн нулимс” дуурьт А.Сайнбаяр тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Ламбугайн нулимс” дуурьт А.Сайнбаяр тоглоно

Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг дахин тоглох гэнэ. Энэ сарын 24-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрйн тайзнаа тоглох “Ламбугайн нулимс” дуурийн гол дүрд буюу Лодон ламд Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, Цэрэнлхам бүсгүйд Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Цэрэнлхамын эх Соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорол, Намнанд дуучин Г.Шижирболд, Ноёнд Соёлын тэргүүний ажилтан Ч.Чинзориг, Хатанд М.Дариймаа, Ноёны агь Б.Алтанхуяг, Хэлхээ нөхөд Ч.Түмэндэмбэрэл, н.Даваадорж, Б.Мөнхтөр, ахлах банди Д.Эрдэнэ-Очир, Хятад Б.Гомбо-Очир, сохор гуйлгачин Ц.Ариунаа нар тоглох юм.

“Ламбугайн нулимс” дуурийг анх 1968 оны тавдугаар сарын 10-нд тоглож байжээ. Тэр цагаас хойш 25 жилийн дараа буюу өнгөрсөн онд хувцас, тайзыг нь шинэчилж үзэгчдийн хүртээл болгосон юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж