МҮЭ-ийн холбооныхон орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

МҮЭ-ийн холбооныхон орон нутагт ажиллаж байна

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар өнгөрсөн өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс, Эрдэнэт, Дарханд ажилаад өчигдрөөс Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаар очиж ажиллаж байгаа юм байна. С.Ганбаатар сонгуулийн өмнө ард иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсож явна.  МҮЭ холбоо намуудтай гэрээ байгуулж, юу хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөрт нь юу орох ёстой  талаар ард иргэдийнхээ санаа бодлыг цуглуулж өгөх юм байна. Бүх нам  МҮЭ-тэй гэрээ байгуулж, хэрвээ засгийн эрхэнд гарсныхаа дараа хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд ард иргэдэд хэлж, таниулан хариуцлага тооцдог “Хариуцлагатай улс төр” бий болгоно хэмээж байгаа гэнэ. С.Ганбаатар Дархан хотод ажиллах үеэрээ ахмадууд болон төсвийн байгууллагын ажилтнууд багш, эмч нартай уулзаж санал бодлыг нь сонсож , үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг танилцуулжээ. Уулзалтан дээр ахмадууд тэтгэврийн зөрүү, ахмадын сувиллыг сэргээх асуудлыг хөндөн ярьцгаасан байна.  

                                                                                                                             Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж