Дубайд дуурийн театр барина

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Дубайд дуурийн театр барина

Дэлхийн хамгийн өндөр барилга, хамгийн шилдэг нисэх онгоцны буудал зэргээрээ жуулчдыг татан, улсынхаа нэрийг алдаршуулж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улс урлаг, энтертайнментийн төв байгуулах гэж буйгаа зарлалаа. Дуурийн театр, уран зургийн галерей, тансаг зэрэглэлийн зочид буудал зэргээс бүрдсэн асар том байгууламжаа тэд энтертайнмент дүүрэг хэмээн нэрийдээд байгаа юм.

Санхүүжилтийг хаанаас, хэрхэн гаргахаа зарлаагүй ч Засгийн газраас нь “Дизайн, архитехтур зэрэг бүхий л нарийн ширийн зүйлс эцсийн хувилбараар шийдэгдсэн бөгөөд тун удахгүй ажлаа эхэлнэ” гэж албан ёсоор мэдэгдэв. Британийн архитектор Заха Хадид уг байгууламжийн зураг төслийг нь гаргажээ. Дуурийн театр нь ямартай ч элсэн манхны хэлбэртэй байх гэнэ.

Ийнхүү Дубайд жуулчдын урсгалыг татах бас нэгэн зүйл нэмэгдэх нь .Дэлхийн дуурийн урлагийн одод Дубайн театрт урилгаар дуулах цаг ирж байх шиг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж