Медальтнууд тодорч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Медальтнууд тодорч эхэллээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан 2020” тэмцээний 2011-2012 оны улирлын тоглолтын медальтнууд тодорч эхэллээ. Өсвөрийн хөлбөмбөгийн “Дэрэн Сүмида” клуб энэ сарын 26-нд БНХАУ-ын Гуанжоу хотыг зорьж, тус улсын багуудтай хамтарсан бэлтгэл, нөхөрсөн тоглолт хийх болсон. Тиймээс тус клубийн хүүхдүүд суралцдаг Хан-уул дүүргийн 75 дугаар сургууль (”Шүрт булаг” компанийн ивээн тэтгэсэн)-ийн 13, 15 хүртэлх насны баг ¼ шигшээгийн тоглолтоо урьдчилан хийсэн юм.

75 дугаар сургуулийн 15 хүртэлх насны баг энэ шатны эхний тоглолтод 24 дүгээр сургууль (”Саммит” компьютер технологийн компани)-д 2:3-оор ялснаар хоёр тоглолтын нийлбэр тэнцэв. Ингээд ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад зочид 3:2-оор давамгайллаа. 75 дугаар сургуулийн 13 хүртэлх насны баг ч энэ өдөр нэгдүгээр сургуульд мөн торгуулийн цохилтоор дийлдсэн. Хоёр тоглолтын нэгдүгээр сургууль 5:3-өөр илүүрхсэн юм.

“Дуулиан 2020” тэмцээний ¼ шигшээ тоглолт ирэх амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн Спортын ордонд үргэлжилнэ.

Д.Нанжид

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж