Бууч тусгай албаны бүслэлтээс зугтав уу?

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Бууч тусгай албаны бүслэлтээс зугтав уу?

Долоон хүнийг буудсан хэрэгт сэжиглэгдээд байгаа сэжигтэн Тулуз хотын Изер хорооллын нэгэн байранд бүгэж, цагдаа болон тусгай албаныхан хорооллыг бүрэн бүслэн хааж уг байрыг дайрах оролдлого хийсэн байна. Оролдлогын үеэр цагдаагийн гурван ажилтан шархаджээ. Уг этгээд долоон хүнийг хөнөөсөн 45 калибрийн буугаа шууд холбоо барих хэрэгслээр солин лхагва гаригийн турш хүчнийхэнтэй хэлэлцээр хийн бууж өгөхөөр амлаж байсан. Хөршүүд нь тэр залууг “даруухан, эелдэг, томоотой” хүн гэж хэлж байгаа бөгөөд тэд ийм хэрэг хийсэн гэхэд гайхаж буйгаа ярьжээ.

Сэжигтэн Мохаммед Мерах 23 настай, алжир гаралтай франц иргэн, Тулузад амьдардаг, автомеханикийн мэргэжилтэй. Цагдаагийн албанд хэдэн жижиг хэргийн улмаас бүртгэгдэж байсан гэнэ. Моторт дугуйтай алуурчин холбооны хэрэгслээр сольсон 45 калибрийн гар буунаас гадна израилийн “Узи” автоматаар зэвсэглэсэн байгаа гэнэ. Ийм зэвсгийг дэлхийн олон орны цэрэг, цагдаа ашигладаг. Узи автоматыг цэргийнхнээс юм уу нууц наймаагаар олж авсан байж магадгүй гэж Зэвсгийн дэлгүүрүүдийн ҮЭ-ийн төлөөлөгч хэлэв. Мерах уг зэвсгийг өөрийн сувгаар олж авсан байхыг үгүйсгэх аргагүй. Сэжигтэн хоёр удаа Афган ба Пакистанд очиж эргэн ирсний дараа Францын тусгай албаныхны хараанд орсон байжээ. Тэрээр дайчдын лагерьт бэлтгэл сургууль хийсэн нь батлагдаад байгаа гэнэ. Тэрээр үзэл бодлынхоо төлөө тэмцэгч үү эсвэл Аль-Каидатай холбоотой хүн үү? Ганцаараа юу эсвэл ямар нэгэн бүлэглэлийнх үү гэсэн асуулт гарч ирээд байгаа.

Тусгайгийнхан түүнийг хэт даврагчид тухайлбал, “Бахархалын морьтнууд” гэх үйл ажиллагааг нь энэ жилийн эхээр хориглосон исламистуудтай холбоотойд эргэлзэх зүйлгүй гэж байгаа. Мерах зовж шаналсан палестин хүүхдүүдийн өмнөөс өшөө аван еврейн сургуульд довтолсон гэж байгаа. Мөн тэрээр Францыг сөгдүүлснээрээ бахарсаж байгаа гэж хэлжээ.

Forsane Allizza нэртэй бүлгийнхэн одоо хаагдсан байсан сайтаа нээн сурталчилгаа хийн хамсаатнуудаа хайж байна. Тэд алуурчинтай холбоогүй гэж мэдэгджээ. Францад 1995 он хүртэл нам гүм чимээгүй байсан исламын радикалуудын Лион хотод бүгсэн дайчид өнгөрсөн намар, зун цуврал аллага үйлдэн 17 хүнийг хөнөөж, 200 гаруй хүнийг шархдуулсан. Үүнээс хойш тусгай албаныхан Пакистан, Афганд очиж байгаа залуусыг хараандаа авах болсон. Одоо тийм бүртгэлтэй 14 хүн байна. Тулуз хотын алуурчинтай холбоо тасарсан тухай хоргодож байгаа гэх байрыг бүслэн хааснаас хоёр дахь өдрийн дараа цагдаагийнхан мэдээлж байна. Шөнө нь тэр хавийн гэрлийг унтраасны дараа хэд хэдэн дэлбэрэлт болж хүчнийхэн дайралтаа эхэлсэн гэж байв. Гэвч тусгай албаныхан үүнийг үгүйсгэлээ. Мерах тусгай хүчнийхний бүслэлтээс мултран гарсан бололтой.

Алуурчин гэгдэх Мохамед Мерахыг түүний интернэтэд үлдээсэн ул мөрөөр хайн илрүүлсэн юм. Мөрдөн байцаалтад ойр эх сурвалжийн мэдээгээр тэрээр интернэт ашиглан анхны хохирогч десантын цэргийн бага дарга Имад ибн Зиатентэй холбоо барьжээ. Алуурчин түүнтэй уулзахаар болзоод гуравдугаар сарын 14-нд буудан хороосон. Алуурчин тусгай вэб-сайтад Зиатены үлдээсэн мэдээллээр дамжин түүнтэй холбоо барьсан байна.

 Цэргийн албан хаагчдыг хөнөөсөн хэргийн дараа цагдаагийхан гэмт этгээдийг олж тогтоохын тулд цэргийн 20 мянган хувийн хэргийг сөхөн шалгаж, хэлхээ холбоог нарийвчлан тодруулж гэмт этгээдийн хүрээг нь тогтоосон. Дараагийн өдрүүдэд нь алуурчин десантын хоёр цэрэг, еврейн сургуулийн гурван хүүхэд нэг  том хүнийг хөнөөсөн юм.

Түүнийг амьдаар нь барьж шүүх нь ирэх сарын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлөх юм. Алуурчинтай олон цаг хэлэлцээр хийсний дараа террористыг барьсан гэх мэдээ гараад байсан. Цагдаа нар гэмт этгээдийг барьж чадсан гэх мэдээг тус орны Дотоод хэргийн яам батлаагүй. Ерөнхийлөгч Николя Саркозийн хүрээний эх сурвалж сэжигтэнг барьсан гэж хэлжээ. Өөр нэг эх сурвалж болох цагдаагийн ажилтан “Түүнийг гэрт нь барьсан. Хэрхэн баривчилсныг мэдэхгүй. Тэр этгээд Raid тусгай албаныхны гарт орсон” гэж iTele телевизид мэдэгджээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж