“Реал Мадрид” хиймэл арал байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид” хиймэл арал байгуулна

Испанийн хөлбөмбөгийн супер баг “Реал
Мадрид” үл хөдлөх хөрөнгийн зах зээлд томоохон хөрөнгө оруулалт хийхээр
болжээ. Тэд Арабын нэгдсэн Эмиратад нэг тэрбум ам.долларын хөрөнгөөр
чөлөөт цаг, амралтын цогцолбор байгуулах гэнэ. “Реал Мадрид” клубын
“theme park” гэгдэж буй тус цогцолборыг хиймэл арал байдлаар байгуулах
аж. Тус арал дээр дээд зэрэглэлийн хоёр зочид буудал, тансаг зэрэглэлийн
хувийн сууцнууд, 10 мянган хүний суудалтай тэнгисийн эрэг дээрх
хөлбөмбөгийн цэнгэлдэх, завины зогсоол, багийн түүхийг илтгэх
технологийн дэвшил бүхий музей байрлах юм байна. Нийт 430 мянган кв.метр
талбайг хамрах цогцолборыг Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клуб
Арабын нэгдсэн Эмиратын Засгийн газартай хамтран байгуулах бөгөөд 2015
онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эхний жилд гэхэд л дэлхийн
хөлбөмбөгийн хамгийн агуу түүхтэй багийн нэг сая гаруй хөгжөөн дэмжигч
хиймэл арал дээрх гайхалтай цогцолборыг зорьж очно гэсэн тооцоо хийсэн
тухай “Реал Мадрид” клубын ерөнхийлөгч Флорентино Перез хэлжээ. Түүний
хэлснээр дээрх цогцолбор нь Ази, Ойрхи Дорнодын фенүүдтэйгээ илүү ойртох
хамгийн чухал алхам гэнэ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж