Луврын музейн салбарыг цөлд байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Луврын музейн салбарыг цөлд байгуулна

Олон удаа хойшилсны эцэст элсэн цөлд алдарт Луврын музейн салбарыг байгуулах ажил эхлэх бололтой. Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо байгуулах салбар музейн барилгын ажлыг гүйцэтгэх компанийг хайж эхэлжээ.

Улсын өмчит Аялал жуулчлалын хөгжил, хөрөнгө оруулалтын компаниас орон нутгийн сонингууд дээр энэ тухай зар тавьсан байна. Энэ оны эхээр уг компани Луврын музейн салбарыг 2015 он гэхэд барьж ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан юм. Хэдхэн хоногийн өмнө Дубай хотноо тансаг дуурийн театр, уран зургийн галерей, зочид буудал бүхий цогцолборыг барих болсноо Арабын Эмиратын Засгийн газраас зарласан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж