Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Роботууд эмчилгээнд

Японы хүүхэлдэйн кинонуудад хүмүүсийг ирж аврах робот баатрууд
олонтаа гардаг билээ. Өнөө цагийн технологи энэ бүгдийг биелүүлэх
боломжийг олгож байгаа юм.  РИБА бол сувилагч робот юм. Энэ нь
хөдөлгөөний чадавхигүй болсон өвчтөнүүдийг өргөх, зөөх гэх мэтийн
ажлуудыг гүйцэтгэдэг.

Амьтадтай тоглох нь маш үр дүнтэй эмчилгээний арга байдаг. Гэвч
жинхэнэ амьтад эмчилгээний орчиндоо зохицохгүй байх нь бий. Паро бол
робот далайн хав юм. Энэ эгдүүтэй робот нь өөртэй нь ярих, хүрэх
хүмүүсийг сайн мэдэрч байдаг сэтгэл сэргээм зөөлхөн робот ажээ.

paro

HAL бол Цукуба их сургуульд бүтээсэн дэлхийн хамгийн анхны өмсөж
болох робот хувцас юм. HAL-ийг өмссөн хүн нэг гараараа 80 кг зүйлийг
өргөх боломжтой болно. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст юм өргөж, зөөх нь
одоо төвөггүй болжээ.

Хөлгүй болсон хүмүүс HAL-ийг өмссөнөөр дахин хөдөлж, алхаж чадахаар
болсон байна. өмссөн хүнийх нь арьсанд бэхэлсэнмэдрэгчүүд булчинг
хөдөлгөх мэдрэлийн дохиог хүлээн авч HAL-ийг удирдах дохио болгон
хувиргадаг.

HAL өмссөн хүнээ яаж хөдлөхийг хүсэж байгааг шууд мэдэрдэг гэж хэлж
болно. Цус харваснаас болж явж чадахаа байсан хүн HAL-ийн тусламжтайгаар
дасгал хийж, нөхөн сэргээх эмчилгээнд явж эхэлсэн нь бий. Энэхүү
роботон хувцас нь 12 кг жинтэй ч HAL өөрийгөө дэмнэх чадалтай тул өмссөн
хүн ямар ч илүү жингийн дарамтыг мэдрэхгүй юм.

“Би өнөөдөр хувцсаа дахиад нэг өмсөнө. Тэрийг өмсөхөөр эргээд эрүүл болчихсон юм шиг болдог” хэмээн өвчтөнүүд ярьдаг.

japan-HAL-robot1

5 жилийн өмнө энэ эмэгтэй өвчний улмаас алхах чадвараа алджээ. Тэр
энд дахин алхах найдлагатайгаар ирсэн байна. Тэр алхахдаа монитор
дээрээс хөдөлгөөнийхөө зөв бурууг тогтоох юм. HAL өмссөн хүнийхээ чадал,
чадварыг мэдэрснээр өөр дээрх тохиргоогоо хийж хүнтэйгээ зохицож чаддаг
юм.

Нэгэн өвчтөн: “Энэ системийн хамгийн их таалагдаж байгаа зүйл нь
гэвэл би ямар нэг зүйлийг чадахдаа дотроо ямар их өөрчлөгдөж байгааг
мэдэрдэг. Хүмүүс өөрсдийнх нь хүслээр хөлөө дахиж хөдлөхийг хараад
ихэвчлэн уйлдаг. Аз жаргалтай болгодогоос тэр. Энэ судалгааг хийж байгаа
бидний хувьд ийм зүйлийг харах нь бидэнд маш их урам зориг, цааш
ажиллах эрч хүчийг өгдөг.”

Японы тэргүүлэх технологи бид бүхэнд туслах роботуудыг бүтээснээр
хуучны хүүхэлдэйн киноны байдлыг амьдралд бодитоор бий болгож байна.

http://ikecult.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж