“Гэгээн муза”-гийн шилдгүүд өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

“Гэгээн муза”-гийн шилдгүүд өнөөдөр тодорно

Өнөөдөр олон улсын театрын өдөр. Энэ өдөр жил бүр уламжлал болгон “Гэгээн муза-2011” наадмын зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн жилийн шилдэг драмын бүтээлүүдийг тодруулах “Гэгээн муза-2011” наадмын улаан хивсний ёслол 19.00 цагт Улсын драмын эрдмийн театртын өмнөх талбайд болно.

Уламжлал ёсоор улаан хивсний ёслолоор эхлэх тус наадамд 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч драмын, дуулалт, хүүхдийн жүжиг гэсэн үндсэн гурван төрөлд өрсөлдөх юм. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улсын драмын эрдмийн театр, Хүүхдийн төлөө газар, Монголын дизайнеруудын холбоо болон ерөнхий ивээн тэтгэгчээр “Гацуурт” ХХК, дэмжигч байгуулагаар  соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр сан”, “Сүлд ус” ХХК, Оюуны ундраа технологи, “Аmore” косметикс, “Sound of Mongolia” дэмжигч байгуулагаар ажиллаж байгаа аж. Мөн энэ жил уламжлал ёсоор “Шилмэл загвар”, “Эрд сүлж”, “Хайрын хурим”, “ТОП ази”, “Ур ундраа”, “Төмөр трейд” зэрэг загварын агентлаг, хувцас загварын салонуудын шилдэг загвар зохион бүтээгчдийн урласан ёслолын ажиллагааны гоёлын хувцсаар уран бүтээлчид гоёцгооно. Түүнчлэн “Vidal” салоны хамт өнөөдөр улаан хивсний ёслолд зориулж,  нэр дэвшигчдийн гоёлын үс засалт, нүүр будалтыг хариуцан ажиллах юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж