Ромын пап Кубад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Ромын пап Кубад айлчилж байна

Ромын пап XVI Бенедикт Мексикт айлчилсны дараа Кубад очжээ. Пап энэ сарын 36-нд Кубад гурван өдрийн айлчлалаа эхэлсэн байна. Түүний айлчлалын зорилго нь  католик сүм болон төрийн хоорондох харилцааг сайжруулж, коммунист дэглэмтэй энэ арал дээр Ватиканы үүрэг оролцоог нэмэгдүүлэх юм. Ромын пап XVI  Бенедиктийн айлчлалын эхний өдөр Сантъяго хотын Антонио Масеогийн талбайд хэдэн мянган сүсэгтнүүд цугларсан гэнэ. Харин айлчлалын хоёрдахь өдөр пап Кубын Ерөнхийлөгч Раул Кастротой уулзсан байна. Папыг Кубын Ерөнхийлөгч асан Фидель Кастротой уулзаж магадгүй гэх таамаг ч гарчээ. XVI  Бенедикт  Гавана хотод очсоны дараа хуран цугласан олонд хандан “өөрчлөлт, шинэчлэл болон итгэл найдварын төлөө” залбирна гэжээ. Гэвч Кубын албаны хүмүүс өөрчлөлт шинэчлэл явуулахын эсрэг байгаа билээ. Кубын эдийн засгийн хаан гэгддэг, дэд ерөнхийлөгч Марино Мурилло сэтгүүлчдэд хандан социализмын тогтвортой хөгжүүлэх эдийн засгийн бодлогын шинэ загварыг Засгийн газар боловсруулж байна гэж ярьсан юм. Гэвч тэрбээр “Кубад улс төрийн шинэчлэл болохгүй” хэмээн хатуу мэдэгдсэн билээ. Ромын папын айлчлал Кубын ард түмний сүсэг бишрэлийн дээд Ариун Мамбиса буюу ариун шүтээнийг залсны 400 жилийн ойтой давхцаж байгаа юм байна. 400 жилийн өмнө жирийн нэгэн загасчны олсон модон шүтээнийг Кубын хувьсгалчид анх залсан гэдэг билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж