Уулчид Эверест рүү багаараа авирна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Уулчид Эверест рүү багаараа авирна

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн уулчдын багийг хүлээн авч уулзаж, дэлхийн дээвэрт мандуулах МҮОХ-ны далбааг гардуулан өглөө.

Монголын уулчид дэлхийн ноён оргил Эверестийн оргилд багаараа авиралт хийх зоригтой шийдвэрийг гаргажээ. Уулын спортын ОУХМ Б.Ганбаатар ахлагчтай, ОУХМ Ц.Цогзолмаа, спортын мастер Ж.Элбэгжаргал, нэгдүгээр зэргийн тамирчин н.Цэвээндаш, Л.Баярсайхан нар багийн бүрэлдэхүүнд багтжээ. Багийн гишүүн Л.Баярсайхан эмчийн үүргийг давхар гүйцэтгэх юм. Уулчид энэхүү авиралтаа Лондонгийн олимпод зориулан хийж буй юм.

Манай уулчдын баг өнөөдөр эх орноосоо хөдлөн, Непал улсад очиж 20 хоногийн хамтарсан бэлтгэл хийх бөгөөд 5 сарын эхээр авиралт хийж, хоёр долоо хоногийн хугацаанд Эверестийн оргилд гарах төлөвлөгөөтэй ажээ.

2006 онд Г.Өсөхбаяр, 2011 онд Б.Гангаамаа нар Эверестийн оргилд авирч, эх орныхоо далбааг мандуулж байсан билээ.

Эх сурвалж: http://www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж