Өсвөр үеийн УАШТ маргааш нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Өсвөр үеийн УАШТ маргааш нээлтээ хийнэ

Монголын даамын холбооны өсвөр үеийн УАШТ энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-нд “Шавь” сургууль дээр болно. “Гацуурт” компанийн нэрэмжит болгон зохион байгуулагдах тус тэмцээн хөвгүүд, охидын 7-10, 11-13, 14-16 гэсэн гурван насны ангилалаар болох бөгөөд одоогоор нийслэлийн долоон дүүрэг, хөдөө орон нутгийн 15 байгууллагын 350 гаруй өсвөрийн даамчин оролцохоор мэдүүлэгээ өгөөд байна. Швейцарь системээр есөн өрөг тоглож, дүнгээ гаргах тус тэмцээнээс шалгарсан тамирчин долдугаар сард Сахад зохион байгуулагдах Азийн хүүхдийн спортын тавдугаар наадам, есдүгээр сард Малайзын Куала-Лумпур хотод болох Азийн АШТ-д оролцох эрх авна.

“Өдрийн шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж