Бороо, цас, бид 4 (өгүүллэг)

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Бороо, цас, бид 4 (өгүүллэг)

Дусал бүр нь
Гуниг шивнэх шиг
Хачин бороо

Тэнгэр цаанаа л нэг
ёозгүй царайлан дүнсийж байхуй аажмаар бороо дусагнаж эхлэв.
Эхлээд
аргадангуй зөөлөн шивэрч байснаа гэнэт багтаж ядталаа уурлах мэт хайр
найргүй асгаж гарлаа. Тайвшруулах санаатай өөдөөс нь харан инээмсэглэж,
над руу илгээх гомдол, цухалдал, тунирхал шингэсэн дусал бүрийг нүцгэн
биен дээрээ энхрийлэн хүлээн авсан боловч, зогсох нь байтугай бүүр улам
аймшигтайгаар харанхуйлан шаагиж, энд тэнд цахилгаан цахилан тэнгэр
дуугарах нь сонсогдоно.

Ингэтлээ аашлах хэрэг
юу билээ гэж бодохтой зэрэгцэн цас хэрхэн сэтгэлийг минь татаж, би
цасыг ямар их хүсч хүлээж байсан эргэн дурсагдав. Тэнгэрт энэ бодол, энэ
хүсэл таалагдаагүй аж. Таалагдахгүйгээр үл барам түүнийг галзууруулах
дөхсөнийг зогсохыг үл мэдэн асгарах энэхүү аадар гэрчилнэ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж