Титаникийн хоолны цэс 76 мянган фунт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Титаникийн хоолны цэс 76 мянган фунт хүрлээ

1912 онд живсэн Титаник усан онгоцноос үлдсэн меню бямба гаригт Их Британийн Henry Aldridge & Sons дуудлага худалдааны газар 76 мянган фунт хүрсэн талаар ВВС мэдээлэв.

Дуудлага худалдаагаар Титаник усан онгоцноос үлдсэн 370 орчим зүйлсийг үнэ хаялцуулсан юм. Хамгийн өндөр үнэ хүрсэн меню нь усан онгоц живсэн 1912 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод өгсөн сүүлийн меню байжээ. Менюд 40 гаруй хоолны нэр байсан ажээ. Амь аврагдсан нэгэн эмэгтэй зорчигч санаандгүй цүнхэндээ энэ менюг хийсэн байсан бөгөөд энэ нь хадгалагдсаар өдий хүрсэн байна.

Түүнчлэн Титаник усан онгоцны аврах завь хадгалдаг байсан өрөөний түлхүүрийг дуудлага худалдаагаар худалдсан бөгөөд 59 мянган фунт хүрсэн аж. Мөн хөлгийн багийн зарим гишүүдийн бичсэн захидлуудыг зарсан байна.

Өнөөдөр Нью-Йорк хотод Титаник усан онгоцноос үлдсэн болон холбоотой эд зүйлсийн дуудлага худалдаа зохиогдож байгаа юм. 189 сая ам.доллараар үнэлэгдсэн 5500 гаруй эд зүйлсийг энэ дуудлага худалдаагаар үнэ хаялцуулах аж. Шүүхээс дээрх эд зүйлсийн цуглуулгыг худалдаалах шийдвэр гаргасан юм байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж