Х.Клинтон, Ж.Байден нар М.Ромниг зэмлэн буруушаав

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Х.Клинтон, Ж.Байден нар М.Ромниг зэмлэн буруушаав

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байгаа Митт Ромнигийн ОХУ-ын талаар илэрхийлсэн байр суурийг нь хүчтэй зэмлэн буруушаалаа. Митт Ромни саяхан Барак Обамаг Сөүлд болсон уулзалтын үеэр Д.Медведевээр дамжуулан В.Путинд зусар үг хаялаа гэж буруутгасан бөгөөд “ОХУ бол АНУ-ын №1 дайсан” гэж мэдэгдсэн юм.

Жо Байден Митт Ромнигийн талаар “Түүний биеэ авч явж байгаа байдал, хэлж ярьж байгаа үгс нь Хүйтэн дайны үеийг эрхгүй санагдуулж байна” гээд “Өнөөдөр 1956 он биш шүү дээ” гэсэн байна. Тэрбээр ОХУ-тай харилцах нь бидэнд маш чухал бөгөөд хоёр улс Афганистан, Ираны талаар зөрүүтэй байр баримталж байгаа энэ үед харилцаа нь бүр ч чухал тооцогдох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Персийн буланд “ямар нэг юм” болж нефтийн олборлолт зогсвол энэ түүхий эдийн хэрэгцээг хангах ажилд ОХУ-ын үүрэг их байх болно гэсэн байна. 

Харин Хиллари Клинтон “Си Эн Эн”-д өгсөн ярилцлагадаа Митт Ромниг хуучныг баримтлагч гэж нэрлээд, юманд жаахан прагматик хандаж байхыг хүсчээ.   

Х.САЙХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж