Тариаланчдын улсын зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Тариаланчдын улсын зөвлөгөөн болно

Энэ сарын 12-нд Дархан-Уул аймагт тариаланчдын улсын зөвлөгөөн болно.

Зөвлөгөөнөөр тариалан эрхлэлтийн технологийн зөвлөмж боловсруулж гаргах юм байна. Энэ жилийн тариалалт ирэх сарын дундуур эхэлнэ. Тариалалтад зориулж 318 мянган га талбайд тариалан эрхлэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа аж.

Өмнөх жилийн ургац сайн байсан тул энэ жил бүрэн хэмжээний улаан буудайн үрийн нөөц бэлэн байгаа юм байна. Тиймээс энэ жил дотоодоос улаан буудайн үрийг хангах боломжтой.

Салбарын яамнаас авсан мэдээллээр энэ онд 330 мянган га орчим үр тариа, 320 мянган га улаан буудай, 15 мянган га төмс, найман мянган га хүнсний ногоо, 18 мянган га тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж