Сингапурын балетчид хэтэрхий нүцгэн

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Сингапурын балетчид хэтэрхий нүцгэн

Малайзын Соёлын яамнаас ийм шалтгаан хэлэн Сингапурын балетийн компанийн тоглолтыг цуцалжээ. Тус компани Куала-Лумпур хотод энэ амралтын өдрүүдээр “Цөмөөхэй” болон өөр бусад сонгодог бүтээлүүдээр гурван удаагийн тоглолт хийхээр зарлалаа явуулаад байсан гэнэ.

Куала-Лумпурын “Миний бүжиг” балетийн компанийн захирал “Багдадад хүртэл балетчид зүгээр л зориулалтын хувцастайгаа бүжиглэхийг зөвшөөрдөг. Гэтэл манай улс Ойрхи Дорнодоос ч бүдүүлэг, хоцрогдсон, соёлгүй улс болж таарч байна. Урлаг, соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулахад маш сөрөг сурталчилгаа боллоо” хэмээн ярив. Дээрх балетийн компани нь өмнө нь хэд хэдэн ч удаа хөрш улсдаа айлчлан тоглолт хийдэг байсан ч энэ удаа ийнхүү гэнэтийн хориг хүлээж авсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж