Yahoo цомхотгол хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын Yahoo интернэт корпораци ажилчдаа халж эхэлсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Корпорацийн шинэ тэргүүн Скотт Томпсон ажилчдаа олноор халах бодлого хэрэгжүүлж байгаа юм. Yahoo интернэт корпораци 14 мянга нэг зуун ажилтантай бөгөөд одоо хоёр мянга гаруй ажилтнаа халахаар төлөвлөөд байна. 

Yahoo интернэт корпорацийг 1994 онд Стэнфордын Их Сургуулийн оюутан Жерри Янг болон Дэвид Файл нар байгуулсан ажээ. Дэлхийд хоёрдугаарт ордог энэ интернэт корпорацийн удирдлагыг энэ оны хоёрдугаар сард Жерри Янг "Пэйпал" /PayPal/ фирмийн Скотт Томпсонд шилжүүлсэн юм. "Пэйпал" /PayPal/ фирм нь цахилгаан шуудангаар төлбөрийн үйлчилгээ эрхэлдэг аж. Өнгөрсөн онд ашиг орлого нь 14,8 хувиар буурсан Yahoo корпорацийн санхүүгийн байдлыг сайжруулах үүрэг Томпсоны өмнө тулгараад байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж