Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Батга гарах үндсэн шалтгааныг
дурьдахад:
  • Гоо сайхны чанаргүй бүтээгдэхүүн
  • Нүүр цэвэрлэгч, чийглэч, тоснууд хацрын будаг зэрэг нь
    нөлөөлөх талтай. Эдгээрийн найрлаганд тосны хүчлүүд зэрэг нүх бөглөрүүлэх
    хольц байдаг.
  • Иодоор баялаг хоол хүнс юмуу витаминыг хэрэглэх нь мөн
    нэг нөлөөлөх шалтгаан байж болох юм гэсэн дүгнэлтийг Калифорнийн Батга
    судлалын институтээс гаргажээ.
  • Ахуйн ариун цэвэр, хир тоос холилдсон арьсны нүх сүвийг
    бөглөснөөс мөн батга үүсдэг. Гэрийн нөхцөлд батгыг арчилж болох ч дур мэдэн
    шахаж сорвижуулахгүй байх нь чухал. Жнь: Бензолийн хэт ислээр арчиж болно.
    Энэ нь арьсны нүх сүвийг цэвэрлэн, нөхөн төлжилтийг сайжруулна.
  • Батга эмчлэхэд тетрациклиныг хэрэглэдэг боловч Шведэд
    хийсэн судалгаанаас үзэхэд цайр нь түүнээс түүнээс дутахгүй болох нь
    харагджээ. Мөн цайр нь арьсыг төлжүүлдэг бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөөгүй.
  • Цайраар дутмаг хоол хүнс хэрэглэвэл батга үүсэхийн нэг
    нөхцөл болдог. Иймд цайраар баялаг хоол хүнс ялангуяа далайн ургамал,
    далайн байцаа, өргөст ногоо, мөөг, наранцэцэгийн үр зэргийг хэрэглэх нь
    зүйтэй.
  • А витамин бүхий уусмал хэрэглэвэл батга хурдан эдгэрнэ.
Насны онцлогоос үүдсэн батга гарвал
бүү санаа зов

Өсвөр насныхны 80 хувь нь батга, насны онцлогтой учирдаг. Энэхүү насны
онцлогоос үүдэн гарсан батганаас салахын тулд хэдэн жил хүлээх, эсвэл арилтал
нь аль болох бага оролдох шаардлагатай болдог. Энэ талаар зарим зөвлөмж өгөхөд
  • “Асуудалтай” нүүрээ савантай, халуун усаар угааж
    болохгvй. Энэ тохиолдолд зөвхөн цэвэрлэгч лосьон өрмөнцөр болон
    антибактерийн эсрэг саван тохирно.
  • Чийгшүүлэгч болон тэжээлийн крем, тосноос зайлсхийх
    хэрэгтэй. Эдгээр нь арьсны нүхийг бөглөн өвчтэй хөндүүр идээт батга
    үүсгэдэг. Тиймээс арьсны тослогийн балансыг барих зориулалтын гель болон
    крем хэрэглэ.
  • Өдөрт олон дахин угаах гэсний хэрэггүй. Энэ нь арьсанд
    нэмэгдэл цочрол өгдөг. Усан цэвэрлэгч болон спиртлэггүй лосьон, тоник
    зохимжтой.
  • Тослог болон “асуудал”-тай арьсанд гэсэн тодотголтой
    зориулалтын маск хэрэглэх. Шавран маскуудаас зайлсхийгээрэй.
  • Өдөр тутмын хоол хүнсэндээ анхаар. Тослог ихтэй,
    шарсан, хуурсан хоолноос аль болох татгалзах. 

http://ohid-blog.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж