Дэвид Кэмероны нэр хүнд унажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Дэвид Кэмероны нэр хүнд унажээ

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны нэр хүнд хамгийн доод цэгтээ хүртэл унасан талаар The Sun бичлээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Ерөнхий сайдын рейтинг найман хувиар унасан бөгөөд энэ нь Дэвид Кэмерон энэ албан тушаалыг хашсанаас хойш хамгийн анх удаа рейтинг нь 30 хувь хүртэл буурсан үзүүлэлт гэнэ.

Түүнчлэн санал асуулгаар бусад намын лидерүүдийн нэр хүнд сайнгүй гарсан байна. Хүмүүс “Хэн хамгийн сайн ерөнхий сайд болох вэ?” гэсэн асуултад хариулах гэж их бодсон ажээ. Зарим нь огт хариулаагүй гэнэ.

Дэвид Кэмероны нэр хүнд ингэж ихээр унасан нь түүний эдийн засгийн улс төртэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм. Ерөнхий сайд тэтгэврийн мөнгөнөөс татвар авдаг болон бусад эдийн засгийн арга хэмжээ авсан нь ард олны дургүйцлыг төрүүлсэн  юм. Түүнийг баячуудыг илүү харж үзэж байна гэж хүмүүс шүүмжилсэн гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж