Буянт-Ухаа руу автобусаар үнэгүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Буянт-Ухаа руу автобусаар үнэгүй үйлчилнэ

Манай эх оронд болох Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээн эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Дөрөвдүгээр сарын 9-15-нд Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт болох тус тэмцээнийг үзэгчдэд үнэ төлбөргүй нээлттэй үзүүлэхээр тэмцээний Зохион байгуулах хороо шийдвэрлэсэн. Түүнчлэн Буянт-Ухаа хүртэл автобусаар доорх цагийн хуваарийн дагуу үнэгүй үйлчлэх ажээ.

"Азийн оюутны аварга шалгаруулах  волейболын тэмцээн"-ий нийтийн тээврийн үйлчилгээний хуваарь

2012 оны 4 дүгээр сарын 6

Онцгой анхаарах :                                                                                  

  1. 4 дүгээр сарын 10-наас 14-ны өдрүүдэд бүх автобусууд "Буянт-Ухаа" спорт цогцолбор дээр  15:00, 18:00 цагт, 15-ны өдөр 13:00, 16:00 цагт очсон байх.                                                        
  2.  Тоглолт дууссаны дараа хөгжөөн дэмжигчдийг  анх авсан  цэгүүдэд хүргэж өгөх                         

    3.  "Буянт-Ухаа" спорт цогцолбор дээр ажиллах АТХУБ нарын удирдлаганд ажиллаж, ажлын гүйцэтгэлийг бүртгүүлэхийг нийт ААНБ-ууд болон жолооч нарт анхааруулж байна.         

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж