Ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Он гарсаар улсын хэмжээнд 27 удаагийн ой хээрийн түймэр гарчээ.

Одоогийн байдлаар Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутагт гарсан
ойн түймрийг унтраахаар Булган, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын
албан хаагчид ажиллаж байна. Тэд гал гарсан бүс нутгийн хоёр талаас нь
хумиж унтраахаар хуваагдан ажиллаж буй гэнэ.

Албаны эх сурвалжийн мэдээллээр салхи, хөвд ихтэй, хуурайшилтай байгаа
учир гал унтраах ажиллагаанд хүндрэлтэй байгаа аж. Түүнчлэн тус аймгийн
Сэлэнгэ сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, энэ сарын цаг агаарын хувьд үе, үе хүчтэй салхи
шуургатай, хүйтэн хавсаргатай байх аж. Иймээс хаврын хуурайшилт, салхи
шуургатай үед иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог,
үнс, нурмыг бүрэн унтраах хэрэгтэй юм.

Мөн түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах
зурвастай болгох, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал
түлэхгүй байх, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох, гэр,
байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд 100-гаас
доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн
аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа
бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий
газраас анхааруулж байна.

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж