Хуучирсан мэдээ: 2012.04.08-нд нийтлэгдсэн

Перуд уурхай нуржээ

Перугийн өмнөд хэсэг дэх уурхайд найман уурхайчин дарагдсанаас хойш гурван хоног өнгөрч байна. Аврах ажилтнууд уурхайчдыг гаргаж авахад ердөө хоёр метр үлдсэн гэж өчигдөр мэдэгджээ. Перугийн Иргэнийг аюулаас хамгаалах агентлагийн командлагч уурхайчдыг амьд байгаа гэдэгт итгэлтэй байна. Уурхайд юунаас болж нуралт үүссэнийг тогтоож чадаагүй бөгөөд газар доор дахин шороо нурах аюултай байгаа талаар албаны хүмүүс ярьжээ. Уурхайд дарагдсан уурхайчдад хоолойгоор хүчилтөрөгч, хоол хүнс, ус залгуулж байгаа аж. Аврах ажиллагаанд Лима хотоос цагдаа, гал сөнөөгч, аврах ажилтнууд очиж оролцож байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж